Сити Плаза, 4 давхар, 405 тоот
Улаанбаатар, Сөүлийн гудамж
09:00 - 18:00
Даваа - Баасан
info@infosolution.mn
+(976) 75111359
Бидний тухай
Инфосолюшн ХХК нь 2013 онд байгуулагдан Мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаагаа тогтмол явуулсаар ирсэн. Бид Монгол улсын хэмжээнд цорын ганц Large Account Reseller/ Licensing Solution Provider (LAR/LSP) эрх бүхий албан ёсны Microsoft -ийн хамгийн том түнш байгууллага юм. Манай мэргэшсэн баг, хамт олон хэрэглэгчиддээ дараах чиглэлээр Мэдээллийн технологийн бүтээгдэхүүн үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэн ажиллаж байна.
  • Програм хангамжийн худалдаа, лицензжүүлэлт, тохиргоо болон хөгжүүлэлт
  • Техник хангамжийн худалдаа, суурилуулалт
  • Том болон жижиг дунд байгууллагад зориулсан бүх төрлийн мэдээллийн технологийн шийдэл нэвтрүүлэлт болон зөвлөгөө
  • Мэдээллийн технологийн аудит
  • Мэдээллийн технологийн сургалт
Лицензжүүлэлт
Байгууллагад шаардлагатай програм хангамжийн шийдлийг санал болгож албан ёсны эрхтэй лицензүүдийг нийлүүлнэ.
Техник хангамж
Дэлхийн шилдэг мэдээллийн технологийн шийдлүүдийн тоног төхөөрөмжийг албан ёсны эрхтэйгээр нийлүүлж, суурилуулалт тохиргоог мэргэжлийн түвшинд гүйцэтгэнэ.
Шийдэл
Танай байгууллагын хэрэгцээг тодорхойлон шаардлагад нийцсэн мэдээллийн технологийн цогц шийдлийг санал болгоно.
Үйлчилгээ
Програм хангамж болон техник хангамжийг нийлүүлэх, суурилуулах, тохируулах цогц үйлчилгээг мэргэжлийн түвшинд гүйцэтгэнэ.
Компанийн зорилго
Мэдээллийн технологи, харилцаа холбооны дэвшилтэт шийдэл, үйлчилгээ үзүүлэх тэргүүлэгч компани бөгөөд Microsoft, Oracle, Dell EMC, HPE, Cisco, VMware, RedHat, NetScout, Kaspersky TrendMicro гэх мэт хамтран ажилладаг вендоруудын бүтээгдэхүүн үйлчилгээг албан ёсоор мэргэжлийн түвшинд нийлүүлэх, мэдээллийн технологийн салбарт гарч буй шинэ шинэлэг бүхнийг Монгол улсад нэвтрүүлж, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг үзүүлэх.
Давуу тал
Бид албан ёсны програм хангамж болон техник хангамжуудыг Монгол улсын зах зээлд нийлүүлж бэлтгэгдсэн инженерийн багаар харилцагчиддаа үйлчилж байна.
Ажиллах хүчин
Байгууллагын мэдээллийн технологийн дэд бүтэц, мэдээллийн аюулгүй байдал, байгууллагын мэдээллийн технологийн стандарт болон комплаенс зэрэг салбарт 10-аас дээш жил ажилласан мэргэжлийн хамт олон үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Бид үйлчлүүлэгчиддээ мэдээллийн технологийн цогц шийдлийг чанарын өндөр түвшинд хүргэхийн тулд олон улсын, албан ёсны сертификаттай сургалтад тогтмол хамрагдан ур чадвараа тасралтгүй сайжруулсаар байна.

Хамтран ажиллагч байгууллагууд

Харилцагч байгууллагууд