Сити Плаза, 4 давхар, 405 тоот
Улаанбаатар, Сөүлийн гудамж
09:00 - 18:00
Даваа - Баасан
info@infosolution.mn
+(976) 75111359

Мэдээллийн технологийн аудит үйлчилгээ

Мэдээллийн бүрэн бүтэн, хүртээмжтэй, нууцлалтай байдлыг хадгалж эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгах нь байгууллага бүрийн чухал асуудал билээ. Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас байгууллагууд дижитал шилжилтийг богино хугацаанд хийж байгаа ч түүнийг дагасан аюулгүй байдлын эрсдэлүүд үүссээр байна. Мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэснээр байгууллагад учирч болох нэр хүнд, санхүүгийн маш том аюулыг хаах болно.

Байгууллагын нийт мэдээллийн системүүдийн эмзэг байдлыг илрүүлэх, халдлагаас урьдчилан сэргийлэх аргачлал, тайлан мэдээ боловсруулах, ажилтанд зориулсан мэдээллийн аюулгүй байдлын суурь мэдлэг олгох сургалт орох, эрсдлийг бууруулах мэргэжлийн зөвлөгөө өгөх мэдээллийн аюулгүй байдлын аудит үйлчилгээг манай баг та бүхэнд санал болгож байна.

Аудит үйлчилгээг хэн хийх вэ?

Бид ISACA, GIAC, OSCP зэрэг мэргэшлийн стандарт бүхий аудитор, эрсдлийн менежер, pentester-үүдээс бүрдсэн мэргэжлийн хамт олон бөгөөд үргэлж шинээр суралцаж, хөгжихийг эрмэлздэг.

Аудит үйлчилгээ хэрхэн хийгдэх вэ?

Бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлал, шалгагч програм ашиглан мэдээллийн аюулгүй байдлын аудит үйлчилгээг хүргэдэг.
Аудит үйлчилгээ нь үндсэн 4 шатыг дамжин хийгддэг бөгөөд албан ёсны сертификат бүхий мэргэжлийн баг ажиллана.

04 Алхам

1
01. Хамрах хүрээг тодорхойлох
  • Аудитын хэрэгцээ, шаардлага тодорхойлох
  • Аудитын зорилго тодорхойлох
  • Хамрах хүрээг тодорхойлох
2
02. Бэлтгэл
  • Дата мэдээлэл цуглуулах
  • Бичиг баримт цуглуулах
3
03. Анализ
  • Шинжээч гар аргаар, автомат програм хангамж ашиглан системийн эмзэг байдлыг илрүүлэх
4
04. Тайлан мэдээ
  • Тайлангийн шаардлага тодорхойлох
  • Эмзэг байдлыг засварлах зөвлөмжүүд бүхий тайлан боловсруулах
  • Удирдлага, мэдээллийн технологи хариуцсан инженерт зориулсан үр дүнг танилцуулах
info@infosolution.mn
Улаанбаатар хот, Сөүлийн гудамж,
Сити Плаза, 4-р давхар, 405 тоот
/// 
шилжилт.шалгана.цухуйж

Хүсэлт гаргах

Танд тохиромжтой шийдлийг бид санал болгоно.